​Өдрийн тэмдэглэл хөтлөх нь сэтгэх чадварыг нэмэгдүүлдэг шалтгааныг эрдэмтэд тайлбарлалаа


​Өдрийн тэмдэглэл хөтлөх нь сэтгэх чадварыг нэмэгдүүлдэг шалтгааныг эрдэмтэд тайлбарлалаа


Зарим хүмүүс өдрийн тэмдэглэл хөтлөх нь зөвхөн өдөр тутмын үйл явдлаа хүүрнэн өгүүлэх гэж ойлгодог. Гэвч үнэн хэрэг дээрээ маш олон төрлийн ашиг тустай байдаг гэнэ.

Өдрийн тэмдэглэл хөтлөх нь сэтгэл хөдлөлөө гаргаж, оюун ухаанаа хурцалж, бүтээлч байдлыг нэмэгдүүлж, үйл явдлыг боловсруулахад тусалдаг гэх мэтчилэн сэтгэх чадвар, сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдоод байгаа юм.

Судалгааны дүгнэлт

Сэтгэцийн эмгэгээс урдчилан сэргийлэх төвөөс нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Тэд 15 минутын давтамжтай 3-5 удаа бичүүлэхэд судалгаанд хамрагсдын сэтгэл санааны байдалтай холбогдоход хангалттай тусламж үзүүлсэн байна. Цаашлаад сэтгэцийн эмгэгт нөлөөлжээ. Өдрийн тэмдэглэл хөтлөхөд дан ганц өдрийн үйл явдлаа энгийнээр бичих хангалтгүй. Тиймээс бичиж сурах нь маш чухал.

Өөр нэгэн судалгаагаар хамрагсдыг 3 зүйлийн нэгийг дэлгэрүүлж бичих тухай даалгажээ. Эхний групп стресстэй нөхцөл байдлыг хэрхэн мэдрэх тухай тусгасан байна. Дараагийн групп стрессдсэн үедээ мэдрэгддэг мэдрэмж, бодлуудын талаар бичсэн бол сүүлийн групп ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр үйл явдал, нөхцөл байдлын тухай бодит баримтыг дурдсан байна.

Өөрсдийн бодол, мэдрэмжээ бичсэн хүмүүс эерэг үр дүнтэй гарсан ба тэд уур бухимдал бага мэдэрчээ.

Сэтгэл хөдлөлийн талаар бичсэн хүмүүс илүү их зовлон мэдэрсэн байна. Учир нь тэд бичих үедээ өөрийн сөрөг сэтгэл хөдлөлд төвлөрсөн ажээ.

Судлаачдын хэлж буйгаар сөрөг бодлуудаа буулгаж илүү халиулахгүй барих нь зүйтэй гэнэ. Сөрөг бодлуудынхаа тухай бичих нь стрессийг даван туулах ямар нэгэн үр дүнтэй аргатай холбогдож тэдгээрээс сэргийлэх шалгарсан арга болох болно. Ямар нэгэн стресс бухимдал ажиглагдах үед тэдгээрэс зайлсхийх нь хамгийн чухал гарц юм. Хойд Каролиний Их сургуулийн судлаач Китти Клэйнийхаар “Хэрэв та ямар нэгэн стресс, уур бухимдалтай үйл явдлаас маш их шаналж байгаа бол таны анхаарал төвлөрүүлэх чадвар амьдралын стресс үүсгэдэг хүчин зүйлсэд илүүтэй төвлөрдөг.”

Өдрийн тэмдэглэл хөтлөх нь асуудлыг гартаа авч цаашид хүндрүүлэхгүй хэмжээнд нь хадгалах боломжтой юм.

Хэрхэн эхлэх вэ?

Бичих үйлд суралцахад нэн тэргүүнд өөрийнхөө тухай бичих шаардлагатай. Таны тэмдэглэл хөтлөх шийдвэр өөр хэн нэгний шаардлагаар байх ёсгүй. Зөвхөн таны хувийн сонголт учир тантай нягт холбогдох ёстой.

Үүний дараагаар үзэг, цаас бэлтгээд эхлэх цаг боллоо. Өөрөөр онлайнаар вэбсайт, аппликэйшнүүд ашиглан хөтөлж болно. Өөрийн бодлоо зураг, видео, линк ашиглан баяжуулж болно.

Мөн түүнчлэн блог хөтлөхийг санал болгож байна. Өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцаж, түгээхийг хүсэж байгаа бол хувийн блогоо нээгээрэй.

Эдгээр аргуудаас алийг нь ч ашиглаж болно. Өөрт тохирсон аргаа олохын тулд эхнээс нь туршиж үзэхийг зөвлөе. Өдрийн тэмдэглэл хөтлөх ямар ч дүрэм журам байхгүй. Тиймээс өөрийн гэсэн хэв маягийг шингээснээр таны хайртай найз болох болно.

Өдрийн тэмдэглэл хөтлөхөд үргэлжилсэн үгийн зохиолын мастер байх шаардлагагүй. Таны тэмдэглэлийг хэн ч шүүхгүй. Иймээс та бичээд бай, үр дүн таны нүдний өмнө зурайх болно.

Эх сурвалж: lifehack

0 сэтгэгдэл:

Post a Comment