Эрт сэрэх ёстой 6 шалтгаан


Эрт сэрэх ёстой 6 шалтгаан

Эрт сэрэх бол амжилтад хүрэх хамгийн том шалтгаануудын нэг гэж олон хүн үздэг. Харин энэ удаад та бүхэндээ өөрсдийн олон нийтлэл уншиж бий болгож буй өглөө эрт сэрэх ёстой хамгийн чухал 6 шалтгааныг танилцуулж байна.


Ингээд таныг өглөө босох ёстой 6 шалтгаантай танилцууляа


1. Өөрийгөө таньж мэдэхэд илүү цаг гаргаж чадна
Зорилгодоо хүрсэн хүн бүр өөрсдийн гэсэн зорилтоо тодорхой болгосноор илүү хурдан, хялбар аргаар зорилгодоо хүрдэг. Магадгүй та өглөө босоод яг юуны төлөө амьдраад байгаагаа хүртэл мартчихсан нэгэн хэвийн амьдралд орчихсон байж болох юм. Өглөө эрт босвол таны толгой сэргэг бас 30 минут олон зүйлийн талаар тайван хэлбэрээр бясалган бодох боломжтой болно шүү дээ :)
2. Ажлуудаа эртхэн дуусгаж, илүү их цагийг чөлөөтэй өнгөрүүлнэ
Магадгүй та өглөө бүр 7 цагт босдог байсан бол 6 цагт боссоноор таны хувьд 24 цаг тань 25 цаг болсонтой ялгаагүй болно шүү дээ. Та өөрийн хийж гүйцэтгэх ёстой ажлуудаа 1 цагийн өмнө дуусгаж чадвал гэртээ тайван суух эсвэл найзуудтайгаа гадуур хамт зугаалах илүү 1 цагийг өөртөө бэлэглэж чадах болно.
3. Дасгал хийх цаг
Өглөө эртлэн босоод та суниах, үсрэх, сунгалтын дасгал гэх мэт эрчимтэй өөрийн эрүүл мэндэд илүү анхаарсан дасгалуудыг хийж эхэлснээр илүү эрч хүчтэй болж ядрах тань аажмаар багасаж тухайн өдрийн ажлууд илүү эрч хүчтэй, урагштай байх болно.
4. Өглөөний цай уух цагтай болно
Ихэнх хүн өглөөний цайгаа ууж амжихгүй ажил, сургуульруугаа явснаар өлсөх бас ядрах үзэгдлүүд бий болж тухайн өдрийн бүтээмж эрс буурдаг байна. Хэрвээ та өглөө хөнгөхөн хооллон гарч чадвал таны эрүүл мэндэд их тустай бөгөөд бүхэл өдрийн турш эрч хүчтэй байх боломжтой болж орой их хоол идэж илүүдэл жинтэй болох магадлал багасна шүү дээ
5. Амжилттай яваа хүмүүс бүгд л эртлэн босдог
Twitter компанийн захирал Жэк Дорсэй үүрийн 5 цаг 30 минутад босож 10 гаруй километр гүйдэг бол Apple компанийн захирал Тим Күүк үүрийн 4 цаг 30 минутад эртлэн босож ажлын бүх э-мэйлдээ хариулт өгдөг байна. Харин та яах вэ?
6. Олон хүнээс түрүүлж амьдарна
Та жишээ нь өглөө 8 цагт босдог байж байгаад үүрийн 6 цагт босдог болвол 7 хоногт 14 цаг, 30 хоногт 60 цаг, 365 хоног буюу жилд 730 цагийг илүү үр бүтээлтэй, хөгжилтэй, сэрүүн өнгөрүүлж чадна шүү дээ. Бүтэн жилийн хугацаанд 2 цагийн өмнө хуучин босдог байсан цагаасаа босвол та 30 гаруй өдрийг сэрүүн өнгөрүүлэх нь байна шүү :)

Таныг өглөө сэрүүлэг тань бус зорилго тань сэрээж байх болтугай :)

0 сэтгэгдэл:

Post a Comment