iCloud гэж юу вэ ? хэрхэн ашиглах [Заавар]



iCloud гэж юу вэ ? хэрхэн ашиглах [Заавар]

iCloud талар хэрэглэгчид тэр болгон мэддэгүй байдаг. Мэдлээ гэхэд үйлчилгээний талаар бүрэн дүүрэн сайн мэддэгүй бид шинэ хэрэглэгчидэд анхан шатны мэдлэг олгох зорилгоор энэ талаар мөн Apple шинэ үйлчилгээ болох iCloud үйлчилгээний талаар мэдлэг олгохоо дэлгэрэнгүй мэдээлэл бичлээ.

iCloud гэж юу вэ ?

Apple iOS 7 зэрэгцэн шинээр гаргасан энэхүү үйлчилгээ i + Cloud = iCloud  буюу apple брэнд нэршил "i" дээр Cloud "Үүл" гэсэн угтвар залгасан энэхүү нэршил нь apple cloud үйлчилгээ гэсэн утгатай юм

Cloud гэж юу вэ ?

21 зуунд технологийн хөгжилтэй энэ зэрэгцэн хэрэглэгчийн контентийг хамгаалах мөн хэрэглэгч өөр хоорондоо өндөр хурдаар контентоо дамжуулах шинэ үйлчилгээ гарсан бөгөөд энэ нь cloud буюу үүлэн тооцоолуурт суурилагдсан технологи гэдэг юм. Нэг үгээр бол та өөрийн хэрэгцээт файл болох контентоо дэлхийн аль нэг өнцөгт байх хүчтэй супер компьютерт хадгалах боломжтой бөгөөд таны нэг хадгалсан контент файл хэн нэг этгээд ороод устгахаас хамгаалагдсан өөрөөр хэлбэл найдвартай сайф гэсэн үг юм.


iCloud хэрхэн ашиглах вэ ?

Apple - н cloud үйлчилгээ нь маш энгийн бөгөөд Apple ямар ч хэрэглэгч энэхүү  үйлчилгээг авах бүрэн эрхтэй байдаг. Гагцхүү хэмжээнээс хамаарч үнийн шатлал өөр байдаг байна. 5gb контент хадгалах эрх бүх хэрэглэгч нарт өгдөг байна. Та ашиглахын тулд нэн түрүүнд заавал Apple id - тай байх ёстой ...
хэрэв та шинээр нээж амжаагүй бол энэ зааварыг үзээрэй


Анхааруулга нэг device буюу iPhone , iPad , iPod дээр дээд тал нь 3 өөр apple id оруулах эрх байдаг бөгөөд тэр 3 этгээд өөрсдөө тэр device "төхөөрөмж" - г хассан тохиолдолд 4 дэхь хүн нэмэх боломжтой хэрэв хасаагүй бол боломжгүй юм шүү !!! Тэгхээр танд хэрэглэгчийн хязгаар дүүрсэн гэсэн алдаа дэлгэц дээр харагдвал шинээр нэмэх боломжгүй гэсэн үг
iCloud та дараах байдлаар нэвтэрч орно

Settings -> iCloud хэсэг дээр дарна энэ бол iCloud-лүү нэвтрэх үндсэн хэсэг





iCloud хэсэглүү нэвтэрсэний дараа танд асаах унтараах тохиргоотой таны контент хэсэгүүд харагдана

Хэрэглэгчийн контент гэдэг нь ерөнхийдөө бол доор байгаа хэсгүүд юм.Хэрэв та доорхоос өөрт хэрэгтэй гэсэнгээ асаах бөгөөд та дараа нь ямар нэг байдлаар устгалаа гэхэд нөхөн сэргээх боломжтой таны бүх контентийг apple-н серверт хадгалагдаж байгаа болхоор асуудалгүй.

Mail - энэ бол таны утас дээрээ оруулсан майл хаягын ирсэн майлыг нөөцөлж авах боломжтой хэсэг юм.

Contacts - хамгийн чухал хэсэг бөгөөд та асаасан байхад таны хадгалсан дугааруудыг iCloud өөр дээрээ хадгалж авах юм.

Calendar - мөн л чухал хэсэг цагалбар дээрээ хадгалж авсан ямар нэг мэдээлэлийг iCloud өөр дээрээ нөөцөлж хадгалж авах юм.

Reminders - таны өөрийн оруулсан ямар нэг санамжуудыг буюу  reminders  дээр оруулсан мэдээлэлийг мөн адил хадгалж авах боломжтой

Safari - веб хөтөч таны орсон бүх түүхийг бичдэг бөгөөд орсон гарсан гэх мэт бүх мэдээлэлүүд бичигддэг юм. Хэрэв та хүсвэл iCloud дээр сануулж болдог.

Notes - хэрэгцээт тэмдэглэлүүдээ үлдээсэнийг тань iCloud мөн адил хадгалах бүрэн боломжтой байдаг

Passbook - энэ нь ерөнхийдөө камераар уншуулах боломжтой barcode зэрэг мэдээлэлүүдийг хадгалах боломжтой монголд манайд иймэрхүү үйлчилгээг нээх их дэлгэрээгүй байгаа боловуу

Photos - хамгийн чухал хэсгүүдийн нэг таны хадгалсан зурагуудыг хадгалах боломжтой гэхдээ нэг зүйлийг заавал санааарай Photos хэсэг бол хамгийн их зай эзэлдэг хэсэг бөгөөд нийт танд apple-с үнэгүй өгөх хэмжээ 5gb болхоор таны нийт зураг 5gb хэтрэх эрсдэл ихтэй мөн та оруулсан зурагнуудаа бас устгах боломжтой байдаг шүү !!!

Documents & Data - энэ бол таны ажил хэргийн файл documents болон data мэдээлэлийг хадгалах боломжтой хэсэг юм.

Keychain - монголд ашиглах боломжгүй үйлчилгээ гэхдээ таны оруулсан майл ямар нэг сошиал аппликэйшны хэрэглэгчийн нууцлалын мэдээлэлийг маш өндөр технологийн алгоритмын дагуу шифрлэж хадгалсан мэдээлэлийг хадгалдаг. Гэхдээ дээр дурдсанчлан keychain монгол улсад одоогоор ашиглах боломжгүй харин Mac OS X дээр ашиглагдаж болж байгаа юм.

Find my iPhone - утасаа алдах гээхээс хамгаалж явах боломжтой нэмэлт үйлчилгээ бөгөөд утасаа алдсаны дараа эсвэл гээсэний дараа энэхүү үйлчилгээний тусламжтай байгаа байршил тандах мөн захидал илгээх боломжтой.


Одоо ерөнхий мэдлэгээ авсан болхоор доош гүйлгээд Storage & backup хэсэглүү ороорой

Manage Storage хэсгээс нийт хэдэн Gb "гигабайт" хэмжээ үлдсэн эзэлсэнг мэдэх боломжтой
мөн iCloud Backup хэсэг бол таны эрхийн асуудал бөгөөд ерөнхийдөө ямар нэг үйлчилгээ заавал хэрэглэгчийн эрхээр хязгаарлагддаг та асаавал ажиллах болно унтраавал ажиллахгүй гэсэн үг
мэдээж л асааж байгаарай :)
Backup Now дээр дараад та одоо байгаагаа backup хийж болно

тэр доор "This iPhone cannot be backup because there is not enough iCloud storage available"
гэж байгаа энэ нь энэ iPhone багтаамж дүүрсэн буюу Apple - с өгсөн 5gb backup хийх эрх дүүрсэн гэсэн үг ийм зүйлийг та зөндөө харна тэр үед мэдээж зурагнуудаа л цөөлж байгаарай.


Компьютер дээр мөн адил та ашиглах боломжтой үүний тулд

www.icloud.com сайтлуу өөрийн apple id нууц үгээрээ нэвтрэх боломжтой


Энэ хэсгүүд бол түрүүн дурдсан хэсэг нэг сонирхолтой нь та энд  шинээр дугаар цагалбар нэмхэд таны apple id-д орсон iPhone , iPad , iPod дээр чинь хадгалагдах болно.


0 сэтгэгдэл:

Post a Comment