​Бусдын итгэлийн алдахад хүргэдэг 16 биеийн хэл


​Бусдын итгэлийн алдахад хүргэдэг 16 биеийн хэл



Өөрийн итгэл найдвараа үгүй хийж болохгүй. Үнэн, худал ярьж байгаа аль нь ч хамаагүй эдгээр дохио зангаа, биеийн хэлийг ашигласнаар бусдад итгүүлэх итгэлийг юу я үгүй алдана гэсэн үг. Итгүүлэхийг хүсэж байгаа бол эдгээрийг битгий хэрэглээрэй.

1.Толгойгоо гэдийлгэх

Ирүүгээ өргөж, толгойгоо гэдийлгэх нь эсэргүүцлийн шинж тэмдэг болдог. Мөн их зантай харагдуулдаг.

2.Нүд рүү нь харалгүйгээр сонсох

Судлаачдын дүгнэснээр ярилцаж буй хугацааныхаа 50%-д нь тухайн хүний нүд рүү харах ёстой байдаг байна. Харин сонсох хугацааны 70%-д нь харах ёстой байдаг ажээ.

3.Нүүрэндээ хүрэх

Хавдсан хамар, ядарсан нүдтэй байсан ч хамаагүй нүүрэндээ хүрэх нь шударга бус харагддаг байна.

4.Толгойгоо дохиж “Үгүй”, толгойгоо сэгсэрч “Тийм” гэж хэлэх

Ярьж байхгүй үедээ үгүй гэчихээд толгойгоо дохих эсвэл тийм гэчихээд толгойгоо сэгсрэх нь нийтлэг тохиолддог. Энэ нь тэдний хэлсэнтэй санал нийлэхгүй байгаа гэсэн утгыг илэрхийлдэг байна.

5.Гараа халаасандаа хийх, нуруундаа үүрэх

Та маш их бухимдалтай байгаа байж магадгүй ч гэлээ энэ нь огт итгэхгүй байгаа дохио болдог. Уяир нь нуух ямар нэг зүйл байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг байна.

6.Хэтэрхий бага бөхийх

Ихэнх хүмүүс мөр эсвэл цээжнийхээ хэмжээнд л бөхийдөг. Энэ нь та ямар нэгэн зүйл нууж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

7.Гараа нийлүүлж атгах

Гараа урдаа ингэж авах нь тав тухгүй бөгөөд ихэвчлэн хүндэтгэлийн /ихэвчлэн энэ нь оршуулга дээр дохио болдог/ илрэл болдог. Энэ мөн айдсын дохио болдог. Ямар нэгэн зүйлийг нуух гэж оролдож буй мэт харагддаг байна. Ялангуяа бизнесийн хэлэлцээрийн үед ашиглаж болохгүй.

8.Гараа атгах, нударгаа зангидах

Гарын энэ байрлал нь түрэмгийлэл давуу байдлыг илтгэдэг ба шууд утгаар хаалттай гэсэн дохио болдог. Хэрвээ түншлэлийн харилцаа бий болгох гэж байгаа бол үүнийг хориглоорой.

9.Гараа огт хөдөлгөхгүй байх

Худлаа ярьж буйгаа илэрхийлэх хамгийн зөв дохио болдог гэж хүмүүс үздэг байна. Худлаа ярьж буй хүмүүс гараа хөдөлгөхөөс санаа зовдог бөгөөд хөдөлгөлгүй барьдаг байна.

10.Биеээ хумих

Хөлөө зөрүүлэх, гараа нугалах, ходоодоо хумих, өөрөөр хэлвэл биеэ нуух гэж оролдох зэрэг юм. Энэ нь магадгүй таныг даарч байгаа эсвэл дарамттай, ичэмгий байдлыг илтгэдэг. Гэхдээ энэ нь шударга бус, тааламжгүй харагдах болно.

11.Өөрийнхөө өмнөх объектийг барих

Өөрийнхөө 2 гараараа өмнөө байгаа зүйлийг барих нь АНУ-д өөрийгөө бүх талаараа хааж буй дохио юм. Азийн зарим орнуудад хүндэтгэл үзүүлэх дохио болдог. Мэдээж орон орнуудад ялгаатай байдаг.

12.Нэг мөрөө хавчих

Мөрөө хавчих нь ерөнхийдөө муу санааг агуулдаг. Хайхрамжгүй, аз жаргалгүй, ялгаагүй байдлыг илтгэдэг. Ихэвчлэн худлаа ярьж байгаа үедээ хүн нэг мөрөө хавчдаг.

13.Хөшүүн байх

Гараа хөдөлгөхгүй барихтай адилхан нэг төрлийн өөрийгөө нээхгүй, хаалттай байдлыг илэхийлдэг. Тийиээм чөлөөтэй байгаарай.

14.Сандлаа налах

Бусад хүмүүстэй ярилцах, уулзалт яриа хийх үед налах нь таны харилцагчдын ярьж буй зүйлд татгалзаж буй дохио болдог. Та идэвхитэй оролцож буйгаа илэрхийлэх гэж буй бол энийг хийх хэрэггүй.

15.Ярилцаж буй хүнээсээ зайгаа барих

Энэ нь налахаас ч илүү муу. Хэн нэгэнтэй ярилцаж буй үедээ тухайн хүний орон зайд халдахаас болгоомжлох хэрэгтэй ч гэлээ зарим үед үүнийг нурааж илүү дотно орон зайг бий болгох хэрэгтэй.

16.Бусдын яг өөдөөс харж суух


Хэрэв хэн нэгний оффисд зочлох үед сонголт байхгүй. Гэхдээ чадахаараа сандал дээрээ 45 градусын налуу суугаарай. Таны харилцан яриаг илүү үр дүнд хүргэдэг. Бусдад итгэх итгэлийг бий олгох гайхалтай алхам юм.

0 сэтгэгдэл:

Post a Comment