Наадам гэж юу вэ?


Наадам гэж юу вэ?


Үндэсний баяр наадмаа хүүхдүүдийн нүдээр төсөөлөхийг хичээлээ. Ингээд тэднээс Наадам гэж юу болохыг асуусан чинь…


Хүмүүс гоё хувцсаа өмсөөд явдаг. Наадам гэдэг нь наадах гэсэн үг – 7 настай


Монгол ардын уламжлалт наадам. Морь уралдаж, бөх барилддаг бас наадмын хуушуур – 10 настай


Наадам гэдэг чинь цагаан сараас арай өөр монгол улсын баяр – 6 настай


Хуушуур идэж гадуур хэсэх – 6 настай


Монголчуудын үндэсний баяр. Хүмүүс авьяас чадвараа сорьж, морио уралдуулж, сур харван, бөхчүүд нь эр чадлаа сорьж барилддаг үндэсний баяр – 11 настай


Монголын үндэсний баяруудын нэг – 12 настай


Монголчуудын эрт дээр үеэс уламжилж ирсэн баяр. Бөх, морь, сур гэсэн монголын уламжлалт гурван спортыг нийлүүлээд эрийн 3 наадам гэж нэрлэдэг. Эдгээр нь хүч, тэвчээр, зориг шаарддаг учраас тэгж нэрлэсэн – 10 настай


Наадам гэж морины баяр – 4 настай


Эрийн гурван наадам болдог. Бөх барилдаж, морь уралдаж, бай харвадаг – 8 настай


Наадам …… – 3 настай


Гэр бүлээрээ үр бүтээлч, хөгжилтэй, дурсамжтай сайхан наадаарай!

0 сэтгэгдэл:

Post a Comment