ЯАГААД АМЬДРАЛДАА ЯДАЖ ГАНЦ УДАА ГАНЦААРАА АЯЛАЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?


ЯАГААД АМЬДРАЛДАА ЯДАЖ ГАНЦ УДАА ГАНЦААРАА АЯЛАЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Хэзээ ч ганцаараа аялах тухай бодож байгаагүй юу? Энэ олон толгой  гашилгасан зүйлсийг түр орхиод амар жимэр хэсэгхэн хугацаанд хаа нэг тийшээ явж өөрийгөө сэргээчихээд ирмээр санагдаж байсан үе байсан уу?

Тэгвэл ганцаараа аялсан хүмүүсийн туршлагаас та яагаад амьдралдаа ядаж ганц удаа ганцаараа аялаж үзэх хэрэгтэйг сануулая.


Ганцаараа аялаж үзсэн хүмүүстэй яриа өрнүүлэх үнэхээр сонирхолтой бас тэдний аялал адал явдал, дурсамж дүүрэн байсан нь илт мэдрэгддэг.

Зарим хүмүүст ганцаараа аялана гэхээр гаж, зожиг мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ хүн хэдий чинээ гаднах ертөнцийг таньж мэднэ, тэр хэмжээгээрээ дотоод ертөнцөө ойлгож ухаарч байдаг. Ихэнхи ганцаараа аялагч хүмүүсийн хэлж байгаагаар тэд ингэж аялах нь нэг талаараа уйтгартай, ганцаардмал мэт боловч өдөр бүр хараад байдаггүй танил бус хүмүүстээ олон төрлийн яриа өрнүүлснээр өөрийгөө нээж, илүү сайтар боловсорсон, ухаалаг хүн болоод эргэж ирдэг гэдэгтэй санал нийлж байна.

 Ганцаараа аялаж үзэх 10 шалтгаан

1. Бие дааж сурна

Та ганцаар аялаж байх үедээ өөрт тулгарсан бүхий л асуудлыг хэний ч хараат бусаар шийдэх учраас өөрөө өөрийнхөө хамгийн сайн найз, зөвлөгч болоод зогсохгүй илүү биеэ даасан нэгэн болно.

2. Илүү их хүмүүстэй уулзаж танилцана

Ганцаараа аялах нь найз нөхөд гэр бүлтэйгээ аяласнаас илүү их хүмүүстэй яриа өрнүүлэх боломжийг олгодог. Мэдээж та өөр шинэ газар очоод буланд шигдээд суугаад байвал зохимжгүй. Тиймээс бусад хүмүүс болон бусад ганцаар аялагчидтай яриа өрнүүлж, олон танилтай болох боломж ердийнхөөс илүү ихээр нэмэгддэг.

3. Таны бусадтай харилцах чадвар хамаагүй дээрдэнэ

Урьд өмнө таны талаар хэзээ ч сонсож байгаагүй хүмүүстэй ярилцахдаа та аяндаа л өөртөө итгэлтэй байх болно. Нөгөө талаар аялалд гарсан цагаасаа эхлэн бусадтай ярилцаж байгаа учраас таны харилцах чадвар эрс сайжирна.

4. Та хамгийн тохь тухгүй байдлыг ч илүү сайнаар харах болно

Гэрээсээ гарснаас хойш буйдан дээрээ зурагт үзээд тухлаад суух мэдрэмжийг та хэзээ ч авахгүй. Гэхдээ л өөрийн дотоод эсэргүүцэлтэй цаг ямагт тулгарч, өөрт тохиолдсон асуудлыг шийдэж явсаар байгаад төгсгөлд нь хамгийн тохь тухгүй орчныг ч тохилог, тухлаг байдлаар мэдэрдэг болно.   Өөрөөр хэлбэл та дотоод хүнээ хатуужуулж, аз жаргалыг хаанаас ч мэдэрч болдгийг жинхэнэ утгаар нь ойлгох болно.

5.Хэл, соёлын мэдлэгээ дээшлүүлнэ

Мэдээж гадагшаа аялаж байгаа бол өмнөөс тань ярих, орчуулах хүн байхгүй тул хүссэн хүсээгүй та гадаад хэлний толь эргүүлж ярих л болно. Таныг буруу зөрүү ярьсан ч гадаад хүн гэдгийг тэд ойлгох учраас шоолоод байх хүн байхгүй. Шоолсон байсан ч та тэдэнтэй эргэж уулзах магадлал тун бага учраас анзаараад байхгүй нь мэдээж.

САНАЛ БОЛГОХ  Алдартай хүмүүс өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?
6.Бүтээлч байдлыг нэмэгдүүлнэ

Ихэнхи ганцаараа аялагчид алдартай блогчид, эсвэл алдартай номын зохиогчид байдагт гайхаад байх зүйл алга. Учир нь тэнд л өөрийгөө мэдэрч жинхэнэ оюун санаагаа төвлөрүүлэн хүссэнээ бичих боломж бүрддэг.

7. Хүсвэл та хэзээ ч орхисон болно

Хэрвээ танд нэг газар таалагдахгүй бол та хэдийд ч орхиод явж болно. Бүр шөнө дунд ч ачаагаа аваад галт тэргэнд сууж болно. Харин олуулаа явж байвал танд бусдын санал бодлыг сонсох,хүндэтгэх шаардлага зайлшгүй гарна.

8. Дэлхий ертөнц ямар уудам гэдгийг мэдэрнэ

Энэ л аялагчдын хамгийн том адреналин ялгаруулдаг хэсэг гэж би бодож байна. Олон газраар аялаж явсны эцэст хүн хорвоо ертөнцийг уудмаар харж эхэлдэг. Өмнө нь  хэн нэгнээс сонссон эсвэл төсөөлөл төдий байсан зүйлсийг биеэрээ  үзээд ирэхээр дэлхий ямар үзэсгэлэнтэй, хүмүүс ямар гайхамшигтайг жинхэнэ утгаар нь мэдэрдэг.

9.Илүү ухаалаг нэгэн болно

Ганцаараа аялаж байхдаа хүн хамгийн ихээр өөрт нь юу үнэ цэнэтэйг ойлгож, амьдралын утга учир зорилгоо  танин мэддэг.

10. Өөрөөрөө бахархах зүйлстэй үлдэнэ
Та тавьсан зорилгодоо хүрсэн учраас бахархах юмтай, ярих зүйлтэй дурсах дурсамжтай үлдэнэ. Дэлхий дээрх олон алдартнууд, зохион бүтээгчид ганцаараа аялаж байсныг хэзээ ч гайхахааргүй болно.

Аз болоход одоо хүмүүс урьд урьдынхаасаа илүү аялах сонирхолтой болжээ. Эд мөнгө, LV-ийн цүнх урагдаад л хуучраад л элэгдээд л дуусна. Харин залуу насандаа үлдээсэн дурсамж хэзээ ч замхрахааргүй сэтгэлд хадгалагдан үлдэнэ.

Дашрамд хэлэхэд, дэлхий даяар аялаж буй хүмүүст зориулсан lonely Planet сайтаас та ганцаараа аялаж буй хүмүүсийг мэдэж болохоос гадна Дэлхийгээр аялсан Монголчууд  фэйсбүүк груп-д элсэж аялалын сонин хачныг сонирхож болно. 

0 сэтгэгдэл:

Post a Comment