Шинэ зүйлс сурахад туслах 49 шилдэг ҮНЭГҮЙ онлайн хичээл бүхий вэбүүд


Шинэ зүйлс сурахад туслах 49 шилдэг ҮНЭГҮЙ онлайн хичээл бүхий вэбүүд



Өмнө нь ямар нэг зүйл шинээр сурах хэрэгтэй бол төлбөр төлж, сургууль, сургалтын төвд суралцах болдог байсан бол одоо тийм шаардлага үгүй болж. Интернэтийн энэ эринд маш олон апп, вэб сайтууд, байгууллагууд мэдлэг олгох төрөл бүрийн онлайн хичээл, сургалтыг ихэвчлэн үнэгүйгээр дэлхийн хаанаас ч хамрагдаж болохуйцаар санал болгодог болсон. Дор жагсаасан вэб хуудас, аппликейшнууд танд програм бичих, хоол хийхээс эхлээд зөвшилцөх гээд сурч болох бүхнийг зааж чадна.

Өнөөдөр суръя гэснээ сурах бололцоо бүрэн дүүрэн байна, ашиглах эсэх нь танаас хамаарна. Интернэт сургалтын хамгийн гол давуу тал нь та өөрийн зав цагт тохируулан, хаана байгаагаасаа хамаарахгүйгээр ҮНЭ төлбөргүй суралцах боломж юм. Ингээд танд хэрэгтэй сургалтыг санал болгодог газар хаана байна? олоод аваарай.

Бүх төрлийн мэргэжлийн ҮНЭГҮЙ онлайн хичээл


Khan Academy– Өргөн сэдвээр бэлтгэсэн өндөр чанартай үнэгүй курсууд.

Alison– Дэлхийн топ мэдээллийн хэрэгслүүдийн бэлтгэсэн үнэгүй онлайн курсууд.

CourseBuffet– Их сургуулиудын үнэгүй онлайн курсууд.

Udemy– Үнэгүй болон төлбөртэй өргөн сонголт бүхий онлайн курсууд – ихэвчлэн техникийн чадвар олгох.

Highbrow– Үнэгүй 10 өдрийн курсууд, өдрийн 5-минутын хичээлүүдийг и-мэйлээр илгээдэг.

Academic Earth– Хүн бүрт зориулсан боловсрол олгох онлайн курсууд.

Learnist– Мэргэжилтнүүдийн бэлтгэсэн хэвлэмэл болон видео контентууд.

Degreed– Үнэгүй онлайн сургалтууд – Unlimited learning. Free forever.

Эрүүл, илүү бүтээмжтэй ажиллах, ихийг суралцах арга барилд суралцацгаая 


Memrise– Дижитал флашкарт ашиглан бүхий сэдвээр суралцах боломжтой.

Greatist– Эрүүл, аз жаргалтай амьдралын хэв маягийн талаарх нийтлэлүүд.

ZenHabits– Сэтгэл зүйд төвлөрсөн бүтээмж дээшлүүлэх зөвлөмжүүд.

Anki– Флашкарт апп.

Hello Healthy– Богино хугацаанд, үр дүнтэй эрүүлээр турахад зориулсан фитнесийн нийтлэлүүд.

Fitocracy– Үнэгүй дасгал, хөдөлгөөн, фитнесийн зөвлөгөө.

Програм бичих болон бусад техникийн ур чадвар хөгжүүлэх


Codecademy– Javascript, HTML, CSS, Python болон бусад програмын хэл сурах.

Free Code Camp– Код бичих, бусад программистуудтай уулзах, хамтарсан төслүүд дээр ажиллах боломж.

Code.org– Дунд сургуулийн сурагчдад зориулсан программын мэдлэг олгох сургалтууд.

Data Camp– R, Python болон дата дүрслэлийн үнэгүй болон төлбөртэй сургалтууд.

CodeCombat– Анхан шатны програмын сургалтууд.

Lrn– Програмын богино сонжоо бүхий гар утасны апп.

Гадаад хэл сурах


Duolingo — 20 гадаад хэл сурах боломжтой.

Babbel– Хүний яриа таних функц бүхий гадаад хэл сурах үнэ вэб.

Drops– Өдөрт 5-хан минут зарцуулаад гар утсаараа гадаад хэл сураарай.

Busuu– Гадаад хэл суралцагсдад зориулсан эх хэлээр нь ярилцах боломж олгох зорилготой сүлжээ.

CoffeeStrap– Ижил сонирхолтой хүмүүстэй ярианы хэл сурах боломж олгох вэб хуудас.

Lingvist– 200 цагийн гадаад хэлний сургалт.


Нийгмийн болон мэргэжлийн чадвараа хөгжүүлэх сургалтууд



Improve Your Social Skills– Нийгмийн харилцааны үнэгүй сургалт.

Succeed Socially– Бусдаас өөр хүмүүст зориулсан нийгмийн харилцааны чадвар олгох сургалт.

Job-Hunt.org– Ажил олох, дэвших, хувийн брэндинг, болон бусад мэргэжлийн ур чадварын талаарх нийтлэлүүд.


Mind Tools– Удирдлагын болон харилцааны ур чадвар олгох сургалтууд.

Ямар нэг зүйл хийж сурах



Makezine– Бүтээгчдэд зориулсан заавар, төслүүд болон шинэ мэдээллийн онлайн сэтгүүл.

Snapguide– Бүтээгчдэд зориулсан заавар, зөвлөгөө.

ChefSteps– Хоолны үнэгүй болон төлбөртэй сургалтууд.

Instructables– Хоол хийхээс эхлээд барилга барих хүртэлх бүхий л зүйлийг сурахад зориулсан заавар, гарын авлагууд.


Allrecipes– Хоолны жорны интернэт дэх хамгийн том цуглуулга.

Бүхийг мэдэгч болцгооё



InstaNerd– Санамсаргүй фактуудын үл төгсөх цуврал.

TED-Ed– Мэдлэг олгох өндөр чанартай бичлэгүүд.

Brain Pump– Санамсаргүй дараалал бүхий мэдлэг олгох бичлэгүүд.

Now I Know– Хөгжилтэй фактууд өдөр тутмын и-мэйлээр хүлээн авах.

Curiosity– Өдөр бүр таны утсанд 5 шинэ, хөгжилтэй фактууд хүргэнэ.

Zidbits– Хөгжилтэй, сонирхолтой сэдэвтэй нийтлэлийн сан.

Big Think– Мэргэжилтнүүдийн бэлтгэсэн бичлэгүүд.


Curious– Таны тархийг хөгжүүлэх өдөр тутмын дасгалууд.

Хөгжилтэй зүйлс, хобби



Yousician– Өөрийн дуртай дуугаа гитар, төгөлдөр хуур зэрэг хөгжим дээр тоглож сурах.

Parkour & Freerunning World– Parkour, Freerunning видео хичээлүүд. Болгоомжтой байхад илүүдэхгүй шүү!

Chesscademy– Шатрын их мастеруудаас сурах, шатрын бодлогууд бодох.

Pianu– Төгөлдөр хуур сурах онлайн хичээлүүд.

Surfedukators– Surfing видео хичээлүүд, заавар.

Flowkey– Төгөлдөр хуур сурах гар утасны апп.


Хэрэв танд энэхүү нийтлэл таалагдсан бол #SHARE хийж найзууддаа түгээгээрэй.

0 сэтгэгдэл:

Post a Comment